Би чамд өргүй мэдүү

Бас л бөөн нерв.

Хүн чамаас яг адилхан аргаараа мөнгийг чинь байнга хусаад байхад чи чимээгүй л суугаад байх уу. Би ч гэж ноомой амьтан мэдсээр байж өгөөл сууж байдаг. Арай хэтэрнээ.

Монгол улс жилийн 4 улиралтай. Тэр 4 улиралд нь Өвөл Хавар Зун Намар гэж байнаа. Энд Өвөл гэж байгаа биз? Өвөл цас ордог, өвс ургадаггүй. Мал өвс иддэг. Өвөл малаа хооллохын тулд намар нь сайн гэгч нь өвс бэлтгэдэг. Баахан мэдээжийн юм бичээд байна уу? Тэгүүл сонсжээ бас нэг мэдээжийн болдог зүйл нь жил бүр чиний хармаанаас малчид минь хэцүүдлээ гээд татвар авна. Гүйээ яажаагаан бэ? Жил бүр шүү. Мэдээжээр өвөл болохыг мэдсээр байж яг цас оронгуут зуд боллоо малчид минь хэдэн мал минь хэцүүдлээ гээд л . Улс тэр малнуудад зориулж маниусын мөнгөөр өвс бэлтгэж өгнө.  Энэ жил бүр нэмээд 2,5 тэрбум төгрөг татвар төлөгч маний халааснаас Оросруу та бидний малын өвсний төлөөсөнд явжийна. 2,5 гээд бас их л хураангуйлж бичээд байгаа болохоос биш яг бүтнээр нь бичвэл ийм тоо гарч байна. 25,000,000,000 төгрөг энэ тоо миний тооны машины нүдэнд ч багтахгүй шд. Тэр ингэхэд хэний мал юм бэ? Минийх лав биш. Минийх байсан бол би яана гээч сар бүр маханд мөнгө зарахгүй хамгийн тарганаас нь шилээд иднэ. Бас минийх байсан бол өвөл өх өвсөөө өөрөө хадна. Тэгээд цас ороход чамаас өвс гуйж онигоонд лав орохгүй. Маны, бидний мал өвсгүй болчихлоо чи мөнгийг нь төлөөд маныхаа хэдэн малд өвс өгчих би өөрийнхөө мөнгийг дэмий юманд үрмээргүй байна гэж хэлж зодуулахгүй. Бид харин яаж байна одоо, өмнө нь, цаашид байнга зүгээр л өөрийнхөө хармаанаасаа мөнгө гаргаад бусдын малыг тэжээнэ. Тэгээд тэр малыг нь үхэхээр би махыг нь бас даварцан үнээр худалдаж авна. Ингэж шулуулмааргүй байшдээ. Бас малчидад туслах аян нэрээр мөнгө төгрөг, лаа шүдэнз, хандивийн тоглолт нэрээр хүчээр билет шахалт. Малчин минь чи сайн сонс би чамд ямар ч өргүй битгий намайг шатаа тэхүү. Дэлхий тэнхлэгээ солихгүй бол Монголд өвөл жил бүр болно. Өвөл юм чинь хүйтэн байна цас бол мэдээж орно. Өвсөө өөрөө хад, угаасаа мал та 2-ын хамрыг хатгах өвс өвөл байхгүй байхад дэмий тэнэлгүй хадсан өвсөө өгөөд өвөлжөөндөө хавар болохыг зүгээр л хүлээ. Нэмж битгий зовиур бололдоо. Би лав та нарт ахиж өвс нтр гэж дэмий юманд мөнгө өгмөөргүй байна. Намайг өхгүй гэсэн ч гишүүд чинь надаас зөвшөөрөл авахгүйгээр миний мөнгийг чамд өгчинө лдөө новш гэж. Эсвэл ядаж зун нь надад нэг ааруул үнэгүй өгдөг билүү. Зун болонгуут ахиж өвөл болохгүй юм шиг л пээдийнэ. Та нар нээрээ дэндүү даварах юмаа. Зун нь ган боллоо гээ л бас баахан гомдол нэхнэ. энэ чинь байгаль шүү дээ. Яагаад байглийн жамыг маньд нялзааж маныг шаналгана вэ.

Та нар хөдөө явж үзсэн л байлгүй. Хөдөөний айлын гадаа хэдэн машин байдгыг харсан уу? Бараг бүх айлын гадаа 2-3 машин байнаа. Маниасаа баян шд цаадуул чинь. Тэгсэн хирнээ л дэмий юманд мөнгө үрэхгүй гээд маниараа малынхаа өвсний мөнгийг төлүүлнэ. Жил бүр мал тооллогоор малын тоо толгой өснө. Аргагүй шд мань малыг нь хооллоно тэгээд махыг нь бас майр өндөр үнээр авна. Тэгж байхад өсөхгүй хаачих вэ дээ.

Би чамд ямар ч өргүй мэдүү. Харин чи надад өчнөөн өртэй шүү

Бороо ороосой

Аагим халуун өдөр дараа нь аадар бороо дараа нь солонго дараа нь чийгийн үнэр дараа нь шүүдэр. Бороонд огт норохгүй байгаа юм шиг зүгээр л гудамжаар алхахсан. Саравчинд суугаад тамхилангаа борооны чимээн дунд юм бодох тайван гэхэд дэндүү тайван. Юунд ч яарахгүй юунд ч санаа зовохгүй. Борооноор бүгд л ийш тийш гүйлдээд норохгүйг хичээнэ. Одоо (12 сард) хэрэв бороо орсон бол бүгд л гадаа бороонд норох гэж яарах байсан биз.

Саяханыг хүртэл дэлхийн дулаарал болоод бүгд л удахгүй шатаж үхэх юм болоод байсандаг. Ерөөсөө уржигдарыг хүртэл шүүдээ. Гэтэл уржигдараас эхлээд дэлхийд хавь ойрд байгаагүй хүйтэн болсымдгуудаа. Үнэхээр ч тийм юм шиг байлээ. Хөлдөж үхэхжийлээ. Майр хүйтэн. Өдрийн сонины сэтгүүлч бүсгүй майр хүйтэн өдөр дэлхийн дулаарал болох нь тамхинээ гэж ирээд л бичээд байсан. Би гайхсан. Харин нөгөө нүүрэнд нь хавь ойрд байгаагүй хүйтэн болох нь гэж ирээд л анхааруулга бичсэн байсан. Гүй одоо яах вэ дээ энэ чинь өвөл шүүдээ. Дулаан л хувцас өмсөх хэрэгтэй байхдаа. Манайхан заавал нэг сенсааци тарьж хүний анхаарал татах гэж хэт хичээх юм. За за бухидал бичихгүй ээ. Зун л хурдан болоосой хөдөө явах юмсан.

ЗУН БОЛООСОЙ тэгээд БОРОО ОРООСОЙ.    ЗУН БОЛООСОЙ тэгээд БОРОО ОРООСОЙ.      ЗУН БОЛООСОЙ тэгээд БОРОО ОРООСОЙ.       ЗУН БОЛООСОЙ тэгээд БОРОО ОРООСОЙ.

Монгол хүмүүжил

Миний Монголчууд “уул нь” аягүй сайхан ард түмэн. (тэгж өөрсдөө ярьдаг). Сайхан үг, өгүүлбэр ярих тусам амьдрал нь аандаа сайхан болно гэдэгт итгэж дандаа сайхан ярих гэж хичээдэг сайхан ард түмэн. Бүр хараал нь хүртэл сайхан. Тосоор гойж, алтаар урс, Насаа нэм, Буянаа нэм (чихшиг). Нөгөө “жинхэнэ Монгол” дуучны нэг дуунд гардаг шиг “Хараал нь хүртэл Ерөөл байдаг” гэдэгчлэн шүүдээ. Гэвч энэ улиг болждээ. Ярихаас хэтрэхээ больсымдгуудаа. Нийтлэг Монгол эцэг эх дүрсгүй хүүхдээ яаж загнадагыг анзаарч харвал.

Цусыг чинь холиноо. (ээжээ яажаагаан бэ? Бид энгийн амьдрал дээр энэ үгийг ердийн хэвшил болсон үг мэт сонсоод өнгөрдөг ч утгыг бодоод үзвэл аймар биз? Гүй ядаж бичээд, уншаад үзэхэд ч аймар үг. ээж нь хүүдээ хэлэх нь битгий хэл өстөнгүүд ч өөр хоорондоо хэлэхээс аймар утгатай үг)
Арьсыг чинь хуулаад өгий. зиаг энэ аймар хараал болгонд тайлбар бичихээс ч айх юм байна тэхээр зүгээр л бичээ явчий. Үхэж далд орсон хар хүүр, мөчийг чинь санжуулаад хаяаяаа чамайг, турсгыг нь хуулна, хонгоны чинь арьстай ярий шүү, цусаар урс, мал бол алаад идчих юмсан, ямар үйлийн үрээр ийм хүүхэдтэй болчихвоо?,,,,,,, өшөө зөнд бий.

Эдгээр хараалын аль нэгийг эрхэм оюунлаг таны эцэг эхийн хэн нэг нь багад чинь хэлжийсэн гэдэгтэй маргах юм алга. Энэ бол Монгол “сайхан” хүмүүжил. Энүүгээр буянт эцэг эхийг чинь буруутгах гэсэнгүй. Үеэс үед дамжсан уламжлал юм хойно. Эцэг, эх тань мэдээж утгаар нь хөөж эдгээр үгсийг хэлж байгаагүй нь л лавтай. Харин та энэ новшийн уламжлалыг зогсоож үрдээ битгий хэлээрэй гэж захих байна. Бодоод үзэхэд (ухаараад, утгачилаад) үнэхээр аймар үгс байгаа биз? Нөгөө сайхан Буянаа нэмэх ерөөлтэй нь зөрөлдөөд байгаад л хамаг учир нь байгаа юм. Эндээс маш энгийн гаргалгаа хийх гээд оролдий. Бидний Монголчууд ярьдаг шигээ байж чаддагүйд л байгаа байхгүй юу. Нэг л сайхан “Ерөөл” ярьдаг. Бодит амьдрал дээр шал худлаа л байдаг байхгүй юу.

Монголчууд Монгол “хүмүүжлээр” хүүхдээ өсгөхөд учир байна. Одоо өөрчлөх цаг нь болцийшд. Хэлэхээс ичиж үхмээр хараал хэлэхээ баймаар л байгаа юм.

Бөөстсөн монгол

Уул нь дэлхий дээр овоо л их гахай байдийн юм шиг байлээ шд. Эсгүүл гахайнуудаа идээд дуусциймуу гахай мундсан юм шиг хүн гахайны хандиадыг өөрийн өвчин болгосон тэнэг гэхэд хэт тэнэг явдал сүүлийн үед газар аваад байгаамдгуудаа. Монголд энэ үзэгдлийг онцгойлон авч үзэж байнаа. Онцгойлохоос ч аргагүй лдээ. Гахай хүрдэг ханиадыг хүн тусаад ирэхээр гайхаж онц байдал зарлахгүй байхын аргагүй. Гэвч Монголд энэ удаагийн онц байдал нь өмнөх 7 сарын 1-ний онц байдлаас арай л өөрөөр хэрэгжээд байна уу гэж анзаарагдлаа. Монголд энэ вирус нь 21 цагаас хойш онц хүчтэй идэвхиждэг гэнэ. Эхэн хэсэгтээ 21 цагаас хойш үдшийн цэнгээний газруудад вирус огцом хүчтэй тарахаад болохгүй болохоор нь ресторан, бааруудыг 21 цагаас хойш ажиллуулахгүй байх онц мэргэн санааг манай дээд удирдлага гаргасан. Тэгсэн нөхдүүд 21 цагаас хойш гэр орондоо “Вирус” уугаад байхаар нь өнөөдрөөс эхлэн хүнсний дэлгүүрүүдийг ч хүртэл 21 цаг хүртэл ажиллаж энэ вирусын тархалттай цагаас өмнө амжиж хаах тушаалыг дарга гаргажээ. Мундаг шүү манай  дарга. Ийм мэргэн санаа Монгол даргаас өөр ямар ч улсын, хотын даргын санаанд лав орохгүй дээ.

Манай улсын эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжид ингэж бичжээ:

  • Олон нийтийн үзвэр үйлчилгээ, хүн олноор цугларсан газруудаар сэлгүүцэхгүй байхБас л хуцаж байгаан шүү. Сэлгүүцээд байхдаа ч яахав дээ. Хүн үзвэр үйлчилгээний газраар сэлгүүцэх гэж очдог уу?
  • Хувийн ариун цэврийг чанд сахиж,  гараа бохирдсон тохиолдолд угаах, бүр савандаж  угаах. Битгий л дээ ямар Хятадын соёлын довтолгоо бишдээ гараа хэрхэн угаахыг заацан байна цаана чинь.
  • Онцын шаардлагагүй тохиолдолд хүнтэй гар барихгүй байх. Ээ мэдэхгүй энэ юу л болоод байна даа.

гадуурхал

 

Нийгэмд гахайг үзэн ядах хандлага гарчийна. Өмнө нь үхэрийг шүлсээ гойжуулдаг гэж баахан ад үзсэн. Дараа нь шувууг дээрээс найтаадаг гэж баахан зүхсэн. Одоо гахайг ад шоо үзэн мөчөө угаалгүй хүнтэй гар барьж хүнд өвчнөө халдаасан гэж гахайн мах идэхгүй гэж гоморхож эхэлсэн гэнэ. Саяханыг хүртэл хилийн нэвтрэх хуудас дээр ”Сүүлийн 7 хоног шувуутай хавьтсан уу?” гэсэн асуулт байдаг байсан бол одоо энэ нь өөрчлөгдсөн байна лээ. “Сүүлийн долоо хоног гахайтай нөхцсөн үү? хэрэв Yes бол хаанахын хэн гэж гахайтай хавьтсан? нэр нь ………………” гэдэг асуулттай болсон байна лээ.

Зиаг миний гол бачуураад байгаа зүйл бол вирустай тэмцэхдээ Монголчууд (бүгд биш мулгуу дарга нар) арай л буруу тэмцээд байгаад л хамаг учир нь байгаа юм. Оройхон хүн хартай нэг газар сууяа гэхээр яагаачгүй эрт вирусын цаг эхэллээ манайх хаалаа гээд унах юм. Уул нь хууль дүрмээ сахиж байгаа лдаа гэхдээ тэр дүрэм журам нь үнэндээ л дэндүү тэнэг юм. Өмнө нь 24 цагаас бүх үйлчилгээний газруудыг хаадаг байхад нервтдэг байсан мань мэт нь тэр цаг нь даруй 3 цагаар наашилчихаар бачуурахгүй байхын аргагүй л юм даг уудаа. Шинэ ерөнхийлөгч Эбэ хэлэхдээ: энэ өвчнөөр өвдсөн, нас барсан хүнийг тоолоод суух биш дорвитой арга хэмжээ ав гэдэг үүрэг даалгавар өгч байгаа харагдсан. Харин миний эгдүүцдэг Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яг үүнийг эсрэгээр нь буюу өвдсөн, үхсэн хүний тоог яг алдалгүй л хэлээд суух юм. Нэг ч гэгээлэг мэдээ байхгүй шүү. Нийтлэг хандлагатангууддаа өгөх зөвлөгөө байна. Зурагтаар Монгол мэдээ ойрхондоо үзээд хэрэггүй, 21 цаг гээд бүх ам хамараа таглаад орондоо ор нервтэхийн нэмэр. Аа бас тийм ЭМЯ-наас гаргасан нэг зөвлөмж нь Монголд хүнд тохирсон бөгөөд зөвхөн вирусын үеэр биш цаашид ч дадал болгон хэвшмээр зөвлөгөө байна лээ. Гараа амандаа битгий хий, хамараа битгий ух, нүдээ хиртэй гараараа битгий нухал гэсэн байна лээ.

 

Хариулт үгүй асуулт

Асуулт байгаа тохиолдолд хариулт заавал байдаг гэсэн ойлголт нь өөрөө хийсвэр юм. Альвааг асууж болдог ч хариулт заавал байх албагүй, огтоос хариулт байхгүй, эсвэл маш олон хариулт байх ч  оновчтой нь олдохгүй байж болно. Нийтлэг хандлагатангууд хийсвэр асуултанд хариулт олдохгүй гэж тайлбарлаж болох юм. Гэвч хийсвэр ойлголт гэдэг чинь өөрөө нийтлэг үзэл юм гэнэ. Тухайлбал хүн амьны хэргээр цаазаар авахуулах ялтанг нийтлэг хандлагатангууд бүгд л хараан зүхэж цаазаар авахуулж тарчилж үхэхийг нь хүсдэг. Энэ нь хийсвэр ойлголтын сонгодог илрэл бөгөөд нийтлэг хандлагаар сэтгэж буй хэлбэр юм. Уг чанартаа энэ хүн яагаад хүн алах болов? ямар нөхцөл байдалд өсөв хүн алах болсон шалтгаан, хүн алах нөхцөл юунаас болж бий болов гэдэг цаад учрыг нь тунгаах хэрэгтэй гэдэг юм билээ.

Тэхээр бүгдээрээ хийсвэр ойлголтоосоо салж юмыг арай өөр хувилбараар тунгаах гээд оролды. Зарим асуултанд хүн хүн өөр өөрийнхөө өнцөгөөс хариулдаг. Амьдрал, хоол хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ?

Хариулт 1, Хүн идэхийн төлөө амьдардаг.

Хариулт 2, Амьдрахын төлөө иддэг.

та аль сегмэнтэд нь багтах бол?

Хариулт:

Хариулт гэдэг өөрөө маш агуу юм. Огт хариулахгүй байна гэдэг нь ч өөрөө бас том хариулт болох нь бий. Бас мэдэхгүй гэдэг хариулт байнаа. Мянган асуултын таглаа ч гэж нэрлэгддэг энэ үг мэдсээр байж хариулмааргүй асуултанд таарсан хариулт болох нь ч бий. Хариулт бүр өөрөө шийдвэрийг дагуулж байдаг бөгөөд буруу хариулт бүр хүсээгүй шийдэрт хүргэж болох юм. Хүмүүний амьдрал асуулт, хариултын дунд өрнөдөг бөгөөд асуулт байхгүй болсон үед хариулт мөн дуусч амьдрал ч өөрөө дуусдаг.

Яг одоо надад хариултыг нь олж чадахгүй түмэн асуулт байна. Хариулт нь ямар үр дүнд хүргэх бол гэсэн дараачийн асуулт нь бэлэн байх юм.

Аз жаргал хаана нуугдаж байна?

Өнөөдөр сонссон нэгэн үлгэрийг бичмээр санагдав.

Аз жаргал хаана байдаг вэ?

Нэгэн залуу өөрийн амьдралаа ерөөсөө болж бүтэхгүй байна. Би их зовж байна гэж бодох болж. Тэгээд аз жаргалтай амьдралын эрэлд гарчээ. Нилээн ч эрэл хийж хэсэг хугацаа өнгөрсөн ч тусыг эс олжээ. Бүр арга тасраад лам дээр очжээ. Тэр үзмэрч ламд хамаг учраа хэлж яавал аз жаргалтай амьдрах талаар зөвлөгөө авий гэтэл

Лам: Чи үнэхээр л аз жаргалтай амьдармаар байвал миний зөвлөгөөг заавал дага. Чи эхлээд маш ааш муутай гэрийн үйлчлэгч ав гэжээ.

Залуу: Гүй ээ энэ боломжгүйшдээ манай эхнэр ааш муутай тэхээр боломжгүй шдээ. гэж

Лам: Чи аз жаргалтай л амьдармаар байвал миний зөвлөгөөг дага тэгээд сарын дараа ир гэжээ. Залуу ч ламын хэлсэний дагуу хийж сарын дараа лам дээр иртэл.

Лам: За амьдрал ямар байна?

Залуу: Амьдрал минь улам там болсон. Эхнэр гэрийн үйлчлэгч 2 байнга хэрэлдээд үнэн тамтай юмаа.

Лам: За тэгүүл чи 3 ямаа худалдаж аваад гэртээ тэжээ гэж.

Залуу: Энэ миний амьдралд тус болохуу даа гэж бодоод юу ч гэсэн ламыг үгийг дагахаар шийдэж. Тэгээд сарын дараа лам дээр дахин иртэл.

Лам: Зам амьдрал хэр байна?

Залуу: Миний амьдрал улам л хүнд болоод байна. 3 ямаа гэрийн хамаг юмыг идээд дууслаа. Гэр орон авах юм алга тэгээд дээр нь эхнэр гэрийн үйлчлэгч 2 байнга хэрэлдээд амьдрал үнэндээ л хэрэг алга гэжээ.

Лам: За чи одоо ямаануудаа зарчих тэгээд сарын дараа ахиад хүрээд ир гэжээ.

Сарын дараа залуу лам дээр иртэл.

Лам: За амьдрал хэр байна?

Залуу: Хамаагүй дээрдсэн шүү. Ер нь боломжийн болсон гэж гэнэ.

Лам: За тэгүүл одоо гэрийн үйлчлэгчээ хөөж явуул тэгээд сарын дараа хүрээд ир гэжээ.

Сарын дараа лам: За амьдрал хэр байна залуу?

Залуу: Миний амьдрал аз жаргалаар дүүрэн байна гэж их л сэтгэл хангалуун хариулж гэнэ.Ингэж л залуу ламын үгийг дагаснаар аз жаргалтай амьдрах болж амар сайхандаа жаргажээ.

Хүн аз жаргалтай амьдралыг холоос хайх биш аз жаргалаа олж харах л хэрэгтэй байгаа юм. Үлгэрт гардаг залуу анхнаасаа л аз жаргалтай амьдарч байсан болов ч үүнийгээ олж хараагүйд л гол учир нь байжээ.

Та аз жаргалтай амьдарч байна уу?

Энэ үлгэрийг ярьж өгсөн агадаа баярлалаа. Миний хувьд энэ үлгэрийг сонсоод өөрийн эрхгүй юм бодсон.

Suede сонсий тээ?

1990 ээд оны эхээр University College London сургуулийн  царайлаг залууч нийлж The London Suede нэртэй хамтлаг байгуулсан байх юм. Эхэндээ мань залуус English Alternative Rock стиллээр тоглож байгаад 2000 оны ихээр Britpop стилруу урвасан байна.

Хүүдүүд анхандаа ямар юм дуулахаа мэдэхгүй баахан мунгинасан юмдагуу даа. Эхэндээ Beatles, The Smith, David Bowie нарыг ковер хийж дуулдаг байжаагаад 1992 онд анхны сингл The Drowners дууг бичүүлжээ.

1993 онд анхны бие даасан Suede албумаа худалдаанд гаргасан эхний долоо хоногт америкийн зах зээлд 100,000 хувь борлогджээ. 1994 онд Dog man Star цомгоо гаргасан нь төдийлөн сайн болоогүй гэж миний хувьд үнэлэхээр байна. Харин 1996 онд алдарт Coming Up цомгоо гаргасан байна. Энэ цомог бол тэр чигтээ хит дуунуудын цоморлиг гэж хэлж болох юм. Скип хийлгүйгээр сонсдог цомог гэж энийг нэрлэж болно. Энэ цомогт багтсан дуунуудаас ганц нэгийг нь жишээ болгоод сонсий.

Үндсэндээ миний хувьд шилдгүүд нь:

энд мэдээж өөрийн хамгийн дуртай дуунуудын нэг Saturday Night-ийг дурьдалгүй өнгөрвөл алдас болно.

За тэгээд She, lazy, Filmstar гээл аймар аймар хит дуунууд энд байна даа.

1999 оны Head Music альбум нь хамтлагийн өмнөх цомогуудтай харьцуулахад арай л өөр дугаралт байлаа. Электроник дугаралт тэнд үнэртэж эхэлсиймуудаа янз нь. энд миний дуртай хэд хэдэн дуу багтсан байдаг.  Эндээс хамгийн шилдэг дууг нэрлэ гэвэл шууд Everything Will Flow-ийг хэлнэ.

Харин дараа нь She’s Fashion-ийг мартахгүй хэлнэ.

энэ дууны үгийг оруулмаар санагдчихлаа.

“She’s In Fashion”

She’s the face on the radio
She’s the body on the morning show
She’s there shaking it out on the scene
And she’s the colour of a magazine

[chorus]

And she’s in fashion
Ouh Ouh Ouh
And she’s in fashion
Ouh Ouh Ouh

She’s employed where the sun don’t set
And she’s the shape of a cigarette
And she’s the shake of a tambourine
And she’s the colour of a magazine

[chorus]

[bridge]

Ah Ah
And if she tells you two is one
Then two is one my love
Ah Ah
And if she tells you you should know
Then you should know my love

She is strung out on a TV dream
And she’s the taste of the gasoline
And she’s as similar as you can get
To the shape of a cigarette

[chorus]

[outro]

The sunshine will blow my mind
And the wind blows my brain

2002 оны A New Morning цомог тэдний хувьд шинэ юм байж чадаагүй юм. энэ цомгоос дараах дууг онцолмоор санагдав.

2003 онд гаргасан Singles альбум нь мэдээж агуу дуунуудын нэгдэл болсон юм. Нийт 21 трактай бөгөөд бүгд хит. Хэн ч маргахгүй хит дуунууд.

SuedeGroupShot

Хамтлагын гишүүд: Brett Anderson, Mat Osman, Simon Gilberg,  Richard Oakes, Alex Lee.

1990- ээд оны дурсамжийг сэргээсэн энэ хамтлагийг хуучнаа санагалзсан үедээ, ерөөс гэгээлэг дурсамжаа сэргээх үедээ сонсмоор юм байгаам.

Агуу сэтгэгч гэж хэн бэ?

Нийтлэлийн гарчгийг хараад нийтлэг хандлагатангуудын хувьд Эйнштэйн гэсэн нэр толгойд нь шууд орох байх.  Магадгүй ээ. Гэвч нэг хүний тухай биш агуу сэтгэгч гэж чухал ямар хүнийг хэлж болох талаар арай өргөн утгаар нь бодоодхий. Ямар хүн шинэ юм сэтгэж, нээлт хийж, ажлыг хөнгөвчилж амьдралыг илүү хялбар болгодог гэж боджийна? Ерөөс Залхуу хүн л сэтгэдэг юм шүү дээ.

Хэний толгойд зурагтыг алсаас удирдаж сувгаа солих ухаан гийсэн гэж боджийна? Буйдан дээрээ суугаал тухалж хэвтдэг мань Залхуу шүү дээ. 1950 Zenith Radio Corporation анх зурагтын удирдалагыг зохиосны дараа нийгэмд зурагтын удирдалагыг Lazy Bones  гэж нэрийддэг байсан гэж дуулсан уу. Тэхээр одоо бид Zenith Radio Corporation-ийн залхуучууддаа буюу агуу сэтгэгч нартаа баярлаж явах хэрэгтэй. Тэд л залхуураагүй байсан бол мань яахнуу зурагтын суваг солих болгондоо зурагтруугаа гүйж очих хэрэгтэй болох нь байна.

Залхуу байна гэдэг нэг талаараа сэтгэх боломжийг бүрдүүлдэг талтай. Маш завгүй хүн шинэ юм сэтгэнэ гэдэг худлаа л даа ер нь. Сайн удирдагч маш завтай байж шинийг сэтгэх хэрэгтэй гэсэн афоризм учиртай л үг.

But you and me, all we want to be is lazy,
you and me, so lazy…
гэж Suede хамтлагын Lazy гэдэг дуун дээр гардаг даа.

Миний Монголчууд ер нь залхуу даа. Ямар сайндаа барилга барихдаа өөрснөө залхуураад баахан хужаа нарыг дуудаж ирээ л бариулчихна. Барилгын компаниудын удирдлагууд нь Монгол ажилчид залхуу ажил хийдэггүй гээл ярина. Гүй ээ болжийшдээ залхуу биш байсан бол өөрсдөө барилгаа барьж үүл тамаа эдлэх байсан байна шдээ.  Харин өлсөөд суудаг нь л жаахан тиймхэн. Одоо бүр илүү сэтгэмээр байгаа юм. Хужаа нараар барилгаа бариулаад дээр нь хоолоо амруугаа хийлгүүлэх ухааныг л сэтгэчихмээр байна. Агуу залхуу нартаа нэг хэлий байз. Цаадуул чинь сэтгэнээ чадна.

Залхуу хүн сэтгэдэг гэдэгтэй хэн ч маргах хэрэггүй бизээ. Нийгмийн хөгжил ч гэсэн залхуурлыг дэмжиж байгааг та анзаарсан уу? Нэг жишээ хэлий хуучин цагт толь бичиг эргүүлж баахан цаг алддаг байсан одоо тэр үгээ Бяцхан тархинд нэг хэлээ л болоо. Тэр машин таны үгийг зүсэн зүйлийн хэлээр орчуулаад л хэлээд өгнө. Гүй ээ мөн амар байгаа биз. Бас нэгэн жишээ: Би юм идмээр санагдахаар хоолны газарруу гүйгээ л, хоолны газар орох замдаа өчнөөн өлсөж, алхаж, машин барьж, ядарч ер нь залхуутай ажил ихийг хийж очно. Одоо бол яажина? Утсаар ярилаа хоолыг чинь хаа байгаа газарт чинь аваад ирж байна. Гоё уу.  Эдгээрийг сэтгэсэн л байгаа байхгүй юу. Нийгмийн хөгжил залхуурлыг дэмжихээс гадна агуу залхуурлын ирээдүйг бүтээж байна. Хүн шинийг сэтгэхээ болих тэр цагт бид бүгд жинхэнэ утгаараа буюу одоогийн нийтлэг хандлагатангуудын тайлбарлаж буй шиг залхуурал нь өвчин хэлбэртээ жинхэнэ утгаараа орох юмдагуу даа.

Амьдралыг бүр хялбар болгохын тулд бүгдээрээ бүх нийтээрээ залхуурцгаая. Тэгээд агуу агуу нээлтүүдийг сэтгэцгээе. Сайхан амьдрал их ойрхон байна жаахан л залхуурчихмаар байгаа юм шдээ.

Ёоо баахан юм бичээд байсан чинь бүр залхуу хүрчихлээ. Яаж бичих гэж зовохгүйгээр нийтлэлээ гаргах вэ байз……..

Энэ шөнийн сэтгэгдэл

Нийгмийн хог шаар

Арай ч хүнд нэр өгчих вүү дээ. Гэвч бичих зүйлийнхээ агуулгыг тооцвоос тийм ч хүнд биш байж магад. Би ингэхэд ямар нийгэмд амьдараад байнаа? Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм гэж үндсэн хуулиндаа тодорхойлсон нийгэм нь л энэ юм уу даа. Нийгмийн дийлэнх хэсэг нь хог шаарууд. Зөвхөн амьд явах баталгаатай эрхээ (Үндсэн хууль 16-р зүйл) эдэлж байгаа хүмүүс. Сэтгэлгээний ядууралтай улс.  Бүгд л амьдрал хүнд байна, зовж байна, ядуу байна, мөнгө алга гээ л ярьж гарна. Улайн цайм Land унчихаад зурагтаар гарахдаа амьдрал хүнд байна гэж ярих хүн ч байдаг. Үгүй яагаад тэгдийм бэ? Тэгж яриад байхаар л хэн нэгэн өвлийн өвгөн туслах юм шиг л, хэн нэгэн тэгж хэлээд бай гэцийн юм шиг л зовлонтой царай гаргаад эгээтэй л уйлах нь холгүй ярьж алдана. Тэр өвлийн өвгөний дүрд сонгуульд нэр дэвшигч нь жинхэнэ “эмзэг сэдэв дээр нь дөрөөлөөд босно” гэдэг шиг “Миний ард түмэн ядуу байна” нтр гээл байхан хайр зарлаж талх амлаад л ялалт байгуулна. Энэ сэтгэлгээний ядуурал юм.

Ажил олдохгүй байна. Ажилгүйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна гэсэн дорой мэдээ зурагт, сонингоор нь байнга гарна. Нээрээ л тийм юм байхдаа гээд нийгэм тэр чигээрээ ажилгүй царайлна. Үнэн хэрэг дээрээ бүгд ажил хийх дургүйдээ, ажил хийж чадахгүйдээ л тийм байгаа юм шдээ.  Зарын сонин аваад харахаар ажилд авна гэсэн зар бүтэн 3-4 нүүр эзэлдэг. Ажил хайж байна гэсэн зар 1-2 хон ширхэг байх юм. Яагаад? Бүгд гуймхай хирнээ голомхой гэдэг шиг ажил хийдэггүй цалин голохыг нь яанаа тэгээл “Би ажилгүй хүн” гэсэн пайз нүүрэн дээрээ нааж явах сонирхолтой хүмүүс. Бас арга ч гүй биздээ. Нэг л их хуульч, эдийн засагч, программист чиглэлээр 4 жил үлгэн салган яваад диплом авцан болохоор мужаан, жолооч хийхэд зүрх нь цохилж өгөхгүй оргидог байх лдаа.

Би эмзэг давхаргын хүн. Амьдрал хэцүү байна. Хоолны ч мөнгө байхгүй гэж ярих улсууд согтуу байх юм. Тэдгээр үгнүүдээ яг л тоть шиг давтана. Зурагтаар ярьж байгаа юм шиг л утга найруулга, үг, өгүүлбэрийн байршилыг нь хүртэл алдахгүй ярина гээч. Гэсэн хирнээ архины мөнгө бол тэдэнд байнаа. Нөгөө талийгаач Тунгалагын хэлсэнээр “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу” гэдэг шиг хоолны мөнгө олдохгүй ч архины мөнгө тэдэнд байнга олддог болтой маа. Гүй мөн сонин шүү.

Миний Монголын ард түмэн (ерөнхийлөгч шиг нялуурчих вуу даа) үнэндээ сэтгэлгээний ядууралтай байна. Болгы бүтээе би чадна гэвэл үнэндээ боломжгүй юм алга шиг л харагдах юм.  Гэвч сайхан амьдрах хүсэл алга тэдэнд. Улс нь тэдэнд зүгээр сууж бай мөнгө өгнө, халамжлана гээд байгаа болохоор ажил хийх шаардлага ч бараг байдаггүй биздээ. Тэгж зүдэрч байснаас гэрлээл 500,000₮ авна, хүүхэд гаргах гэж байна гэж листний мөнгө, танай улсад хүн нэмчихлээ гээд төрөөд бас 100,000₮,  төрөө л төрөө л хүүхдүүдийнхээ тоо толгой бүрээр сард 3,000₮, улиралд 25,000₮, нийгмийн халамжийн сангаас хоол унд, хувцас, гэр хүртэл ҮНЭГҮЙ авна. Одоо юу гэсэн бэ жил болгон хишиг журмаар саяыг өгнө гэсэн байхаа.  Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм диваажин юм уудаа.

Саяхны нэг жишээ байна. Үерийн далан дээр битгий гэрээ барь гэж төр нь царай алдаж гуйгаад байхад ХУЦ гээд нүүхгүй байжаагаад үерт гэрээ урсгацан. Төр нь эвий дээ эвий нүү гэж хэлээ биздээ? гэхдээ шинэ гэр өгий май, хувцас, хоол май гээ л засгийн газрын сайд нь хувийн тоглолт хийгээд явах юм. Гүй ээ ингээд байхад чинь нийгмийн хог шаарууд давралгүй яахавдээ. Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр (төрийн том дарга А-гын ярьснаар) тусламжийн гэрийг авахгуутаа газар дээр нь Ганди сайдын нүдэн дээр нь заржийна гэжийнэ лээ. Ганди сайд ч яахав баахан гэр өгсөн гээд зурагтаар хувийн рекламаа цацчихсан болохоор үүргээ биелүүлцэн хүн одоо падгүй гээ л өнгөрч байгаа сурагтай. Арай ч дээ ингэж болохгүй биз дээ.

Зарим учир мэдэх нэг нь ард түмэнд талх өгөх биш талх барьдаг машин өгий гэж ярина. Даанч сэтгэлгээний ядууралтай хүмүүст мянга мөнгө үйлдвэрлэх машин өгөөд нэмэргүй л дээ. Зарчина тэд. Бид ийм л байна. Арай дөнгүүр товарищ нь талх барих аргыг нь зааж өгий гэнэ. Бас л нэмэргүй дээ сурахгүй тэд. Юу нь ч ядаргаатай юм зүгээр л бэлэн талх өгчих гэж уурлана аягүй бол.

Миний Монголын ард түмэн сонин            Лллл   байгаадаа ер нь.    (Н.Багабанди)

zuun jiliin gantsaardal