Өөрийгөө магтах хамгийн шалгарсан арга нь өөрөөлийг муулах юм шүү дээ. Өөрийгөө улаан цайм магтаагүй ч хэн нэгэнийг муулах нь “энэ, тэр тэнэг харин би ухаантай” гэсэн тархи угаалтыг бий болгодог. Ухаандаа хүнийг тэнэг гэж хэлж, өөг нь олж харж чадаж байж гэмээнэ өөрөө гэгээрсэн дүр исгэх боломж юмуу даа.
Хүн муулахад бас хэд хэдэн аргачилал байнаа. Хэн нэгэнийг шууд муулах эс бөгөөс хэн нэгэнийг магтахад эрс үгүйсгэх. Өөрөөр хэлбэл хүн муулахад үйлдэхүй эс үйлдэхүйн альнийг нь ч ашиглаж болох талтай юм. Үндсэндээ ерөөс энэ хэн нэгэнийг муулах гэдэг чинь нийтлэг хандлагатан болохгүйг хичээхэд ихээхэн тустай юмдаг уудаа. Тухайлбал нийтээрээ ямар нэгэн хит дууг аялаж байхад тоохгүй байж “юу нь гоё байгаан, шал тэнэг” гэж хэлж чадаж байвал шууд нийгмээс ялгараад явчихаж байгаан. Ухаандаа Жавхлан агагын дуунд бүгд дуртай байхад би дургүй байгаад зогсохгүй хүчээр муулж гэмээнэ болоо явчихна гэжуагаа. Угтаа гэртээ ч юмуу, караокэд бол дуулдаг л байхгүй юу даа. Эсгүүл Нямдорж ага шиг хөнжил дотроо аялдаг л байхгүй юу.
Би ч ялгаагүй дээ хүн муулдаг. Төрөл арилжиж гэгээрсэн юм шиг, надаас бусад нь бүгд тэнэг гэж бодож, эцэс төгсгөлгүй хэн нэгэнийг зогсоо зайгүй муулдаг байсан үе надад бий.
Эцсийн үр дүндээ Надаас бусад нь бүгд багш гэж бодож, өөрийгөө бусдаас дутуу гэж боджийж амжилтанд хүрхийн болов уу л гэж боддог болж. Энэ нас явж буйн илрэл бизээ.
2 Сэтгэгдлүүд
Сэтгэгдлийн RSS TrackBack Identifier URI





Угаасааа хүн муулахгүй гэж тохирсон биз дээ.
хүн муулах гоё гэжуагаа kkkkk