Өдрийн тэмдэглэл хөтөлдөг жаал

Саяхан гэрээсээ түүхийн олдвор олдийн байна. их эртний юм өө. Тэртээх 15 жилийн өмнө миний бичиж байсан өдрийн тэмдэглэл хөтөлдөг дэвтэр.  За тэгээд уншлаа даа цочлоо, гайхлаа, бас ичлээ, тэгээ л би хүүхэд байснаа санав. Би чинь бас хүүхэд байсын байлээ шд.  Хөөрхөн хүүхдийн санаагаар л бичдэг байсын билээ. Утга агуулга нь хошин мааркын, авцалдаа муутай үгс өрөөтэй байнаа.

Эндээс бичигхэн ч гэсэн, нэг хүүхдийн том биш ертөнцөөр түүхийн тодорхой хэсгийг тоймолж болмоор санагдав. Ямар ч цаг хугацаа тухайн үедээ л гоё гэдэг шиг л. Магадгүй одоогоос 15 жилийн дараа энэхүү блогоо уншаад мөн л гайхаж, цочиж, шоолоод суух биз.

Хамгийн эхний тэмдэглэл: 1995.11.16

1995 оны сүүл хэсэгт:

Тог тасралт: Бараг өдөр болгон, өдөрт хэд хэдэн удаа. Лааны гэрэлд л их ном уншдаг байж. Магадгүй хараа муудаж, нүдний шил зүүдэг болсон маань ч энэнтэй шууд бус утгаар холбоотой байх. Миний хараа муутай болсон нь нийгмийн буруу (хэ хэ).

Исүүсийн давалгаа: Хаана арчилгаа муу байна тэнд шарилж их гэдэг шиг эдийн засгийн доройтол амьжиргааны түвшин хэт доогуур байсан болоод ч тэрүү шашин ид хүчээ авч байсан цаг. Миний хувьд ч ялгаагүй исүүсийн сүм гэж нэрлэгдэх орон сууцны байруудад байрлах гадаад итгэгчидэд орчлуулагч хийдэг байв. Бас нилээдгүй их цагийг үүнд зарцуулдаг байсын байна. Гүй ээ гэхдээ энэ ашиглаж чадсан нэгэндээ өгөөжөө нилээн өгсөн гэж боджийна. Нийгмийн тэр их бухимдалыг зөөлрүүлсэн, гадаад хэл сурах хамгийн хялбар орчин байсан зэргийг нэрлэж болохоор байна.

Хүүхдийн хөөрхөн бизнес: 10 жилийн бацаан бас тухайн үедээ бас хөөрхөн хэдэн аргаар тогтмол мөнгө олдог байж. Хамгийн их мөнгө олох арга нь (том бизнесс хэ хэ) өөрийн ганц чаддаг юмаар буюу энд тэнд томчуудад гэрээр нь Япон хэл заадаг байж. Бас бага сага орчуулга. Нэг ихийг олдоггүй ч жаалд бол хөөрхөн мөнгө болчдог байсымдагуудаа.

Ангийнхан болоод эргэн тойрныхоо нөхдийн зургийг авч угаалгаад зардаг байж. Зугаалга нтрт ч их явдаг байж. Тэр болгон нэг л их идэвхитэй зураг авнаа тэгээ л түүнийгээ дараа нь хэд нугалаад угааж зардаг байж. Одоо бодоод байхад энэ их ашиггүй бизнес байж. хэ хэ. Гэхдээ массын ашиг өгдөг байж. Ухаандаа нэгжээс бага ашигтай ч борлуулалт өндөртэй байсымдагуудаа.

Кассет, сиди их зардаг байсын байна. ФМ-ээс хит дууг кассет дээр хуулаад өөрийн коллекшнийг бэлтгээд танилууддаа зардаг байж. Яджаахад нөгөөх нь дуун дундуураа Фм-ийн тамгатай гэжуагаа. Ичихгүй л зардаг байж. Авдаг ч байж нөхдүүд. СҮҮ гэдэг хужаа кассет. Гэхдээ нэг нууцаа дэлгэхэд гадна сав нь Sony хайрцаг дотор хальс нь хужаа СҮҮ. Ухаандаа яахнуу задлаад өөрийн ориг хайрцагт хужаа СҮҮ хальс хийгээд зардаг. Өөртөө болохоор баахан хужаа СҮҮ ний савтай ориг хальстай болсон. Сидиг болохоор эн тэндээс хямдхан аваад үнэ хүргэж зардаг дамын наймаа байсымдагуудаа. Гэхдээ Сидитэй хөгжим ховор байсан болохоор кассетыг бодуул энэ нэг их борлуулалт муутай наймаа байж.

7 Сэтгэгдлүүд

  1. нээрэ СҮҮ гэдгэ кассэт бсн шүү.

  2. Neeree l huuchin dursamj. huuhdiin ertuntsuur tuuhiig toimloj bn daa. Olon zuiliig ergen sanagduulj bn. nadad daanch ingeed bicheed uldeetsen zuilee busdiin alga bolgotson baidiim. Uur archive garch irehnuu uzeed baigaaraa

  3. Hehe, yostoi sonirholtoi sanagdaj bn shuu. Bi bas 10 jild bhda zarim jijighen yumnud hiideg bsan shd. Gehdee yu shalihiv dee kkk. Ta bur yg ter ueiinhee neg udriin temdeglelee yg ter chigeer n bichcheh tehuu? Kkk hedii joohn huudhiinh ch gesen hudulguuntei bas baharhamaar sanagdaj bn. Huuhed bolgon tiimerhuu bhgui l baih…te.

  4. He he Huurhii huuhed nas ni yamar ch hetsuu ungursiiim deee minii naiziin.
    Za ter ch yahav bolood ungurch nadaa bas bichih yum ih bna. Gehdee cham shig mundag bichihgui l dee. Huuhed nas maani odoogiin ene horoolliin huuhdiin park deer l ungursiinmdag. Tegeed l togloomiin tuus l blaa sh dee. Togloj l baival busad ni yostoi yasan ch yahav. Yamar saindaa gereesee garah gej l nayan yum bolno. Eejiigee guina, egchiigee guina garay geed l teged baahan geriin ajild hiij hiij arai gej garna. Aan harin neg l garsan bol orno gej bhgui sh dee. Eej balcoonooor nereer maani charlaad l unen aimaar. Nuugdaad l. Togloomiin turul ih olontoi. Guideg matak, bugluuduh, taglaadah, tarvaga, huutsulduh geed l dandaa nileen shorootoi holbootoi togloomoor toglodog bsiinmdag uu daa. Oroi gertee aimaar yum l ordog bsan. Ailgerteh ged bas neg togloom bsan. Jaahan yum bj bas jijigheen durlaltai ter huu ni aav ni boluul bi yag eej ni bolno ch gedeg biluu daa. Neriig ni ch martchjee muu nuhriinhuu. Yadaj aav ni bolson huu dandaa sogtuu irne. Ternii aav tegj dandaa sogtuu irdeg bsiin bh daa. Za tegeed huuhed nasnaas yarih yum mash ih bna. Hervee ter uedee hamt toglodog huuhduud tsuglaad uulzana gevel bidend yarih ih bii dee. Tee Tumee huu. he he
    Ok well done and go on….

  5. bagiin chini turh haragdchihlaa

    • Багадаа мань чинь майр хөөрхөн байсан тээ? хэ хэ

  6. hehe. Bi ch gesen udriin temdeglel bichdeg bsan. Gehdee huuhed bhdaa dandaa l talhand yavsan, hicheeldee yavsan ntr gesen aldaatai ug usegtei yum bichdeg bsan /sayhniig hurtel /. Odoonii huuhduud udriin temdeglel gej bichihee bolison bh shig bn te?


Сэтгэгдлийн RSS TrackBack Identifier URI

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.