Жоом хаачив?

Намайг бага байхад миний хамгийн их айдаг /шижгэлдэг/ амьтан Жоом байлаашдээ. Бага байхад ч юу байхав хамгийн сүүлд энэ амьтаныг 5 жилийн өмнө харсан санагдана. Тэгээд тэрнээс өмнө ухаан орсон цагаасаа л надтай бараг өдөр болгон таарч зүрхэнд орсон амьтан байлаа. Гүй ингэхэд тэр хайчив?

Том болсон хойноо ч харахаараа айж бүр хар дарж зүүдэлдэг байсан тэр бичкэн чөтгөр хаачив? Зүүдэнд орохдоо сүргээрээ надруу дайрдаг байж билээ. Хамгийн шижгийн зүүд. Хоолой өвдөөд халуурахдаа дандаа муу хогийг зүүдэлж алдана шүү дээ. Гэнэт санах ч шиг муу хогийг. Тааруул зуснуудыг сайхан алах юмсан. Гэхдээ гишгэж алж болдоггүй улам үрждэг гэж ээжийн хэлж байсан одоо бодоход худлаа байсан болтой маа. Би дандаа л гишгэж алдаг байсандаа. Одоо тэр новш хаачив? Бодуул гишгэж алахаар заваан учраас ээж тэгж хэлдэг байсан байх.

Намайг бага байхад айл болгон 2 төрлийн амьтан тэжээдэг байсны нэг нь жоом нөгөө нь ховор ч гэсэн байдаг л байж муу бясаа. Одоо тэр 2 аль нь ч алга. Яацийн бол? Уул нь ямар ч хоронд үхдэггүй улам үрждэг хүүрнүүд байсымдаг. Нэг шинэ төрлийн хор хэрэглэнэ хэдэн өдөр алга болж байгаад ахиад л гараад ирнэ. Манай ах жоом алах хамгийн шилдэг хорыг тэр үед нээж байсын байна. Гэхдээ хэрэглэхэд тун хэцүү. Уул нь ч хэрэглүүл шууд л нам л даа муу хог. Яаж алдаг гэжүү. Тэр хорыг жоомныхоо аманд нь нэг бүрчлэн гараараа хийнэ шүү дээ. Тэгээл будаа. хэ хэ. за за энэ бол онигоо байлаа.  Нээрээ тэд гэнэт өлсөөд бүгд үхцийн болуу? Эсгүүл Монголчууд жоомондоо хоол илүүчлэхээ болиод гомдоод өөр оронруу цагаачилчих вуу? Урд хөршид ч ихээ том биетэй жоом байдаг байсан сүүлд бас л харагдахаа больцон байлээ. Хайчсын бол?

Миний өдрийн тэмдэглэл дээр бичигдсэн байхыг уншаад муу хогийг гэнэт саналаа шд. Тэгээд урьд шөнө гал тогооныхоо өрөөнд сэмээрхэн ороод гэрэл асаатал алга шүү. Урьд нь шөнө гэрэл асаахад ваанны өрөө гал тогоонд бужигнадаг байсан санагдана. аа ла ла гэнэт дотор арзайчихлаа.

Одоо тааруул айж шижиглэхгүйхэн шиг нээх сайхан хууч хөөрнөө Бор хүрэмтэй хамтайгаа.

7 Сэтгэгдлүүд

  1. hehehe. neeree joom haachchibaa. bi bas ikh deer ued harsan. bi chin oyutan baihdaa, ternii daraa oyutani bairand amidarch baihdaa joomon dund amidardag baisan sh dee. tegeed aimaar olon joomtoi. joomnii hor abchraad tsatsuulahaar joomnuud soliorood il garch irne, yag neg kinon deer gardag shig, buh joom il garaad hubtsasaa abaad umsuhud ar nuruugaar neg ybj baihiig yana, gubj ireed umsunu sh dee. soliorson joom haa saigui ybna, ya ya ter tsagiig bodohoor aimaar bn. yaj eruul baisiin buu med. tegeed zaluu nas, tarchighan amidral 2 min unen baisiim daa.

  2. Hehe… Tsag agaaraas bolj baidag baij magadgui, end zun bolool 40 ,50 hureed irheer joom bolon jijig shorgooljnuud arzganadg haana l joohn ideh yumnii uner bn tend jijig shorgoolznuud arzaijiidag. Shunu n modnii tom tom joomnuud ywgan hunii zam deer garaad irne. Oroi uglaashtai gadaa garaltgui zarim gazruudaar… Ted nar gadaa haluun baihaar ih garch ireed bdg yum shg.

  3. Nere neg heseg mgl d shiprizen shahdag joomnii hor od boldog bsan shd kkk

  4. “Ж” үсгээр эхэлсэн гэрийн амьтан “Жоом”
    “Б” үсгээр эхэлсэн гэрийн амьтан “Бүлэг жоом”
    “С” үсгээр эхэлсэн гэрийн амьтан “Сүрэг жоом”
    “Т” үсгээр эхэлсэн гэрийн амьтан “Том жоом”

  5. joom gedeg amitan transheiniixantai tsug alga bolson ym shig bgan.

  6. joom yahav neg tiishee l alga boloo biz… chi uuruu hachiv???

  7. xa xa taniig iim shawjinaas aidag gej bodsongui ee har dardag ni buur ch sonirholtoim


Сэтгэгдлийн RSS TrackBack Identifier URI

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.