Итгэл дээр тогтдог бизнес

“Бид найдвартай” гэж сурталчилгаа хийдэг бизнес болгон угтаа итгэл дээр тогтсон бизнес байдаг. Найдвартай гэдэг үгийг сонсоод хүний толгойд хамгийн түрүүнд банк санаанд орно. Мэдээж хэрэг энэ мөнгө олох арга бол Итгэл дээр тогтдог бизнесийн гол төлөөлөгчдийн нэг мөнөөс мөн.

Хүмүүсийн итгэл дээр оршин тогтдог бизнес буюу мөнгө олох арга нь үнэндээ маш эмзэг бизнес байдаг хэдий ч маш ашигтай бизнесүүд байнаа. Тухайлбал банкууд, шашин, зурхайн (сүүлийн үеийн гоё нэршил нь Зөн билэгтэн), сүлжээний бизнес (хялбар аргаар мөнгөтэй болохыг мөрөөдөгчдийн цуглаан хэмээн тодорхойлж байна), даатгал зэргийг нэн тэргүүн эгнээнд дурьдаж болохоор байна. Одоо эдгээр бизнесүүдийг өөрийн бодлоор задлах гээд үзье. (энэ зөвхөн миний хувийн бодол тул туулийн үнэн байх албагүй гэдгийг анхааруулах нь зүйтэй байх)

Банк: Энд оршилын оронд онигоо яры. Нэгэн банкны захиралаас хүү нь асуужээ       Ааваа та яаж мөнгө олдын бэ? гэж

Аав- Миний хүү эхлээд хөргөгчнөөс гахайн мах аваад ир. Хүү хэлсэн ёсоор аваад ирж.

Аав: Одоо буцаагаад хөргөгчинд хийчих.

Хүү: Хийчихлээ . Энэ таны мөнгө олох аргатай ямар хамаатай юм бэ  ???

Аав: Хүү минь гарт чинь тос наалдсан байгааз?  Тэр тос чинь л аавынх нь ашиг юм шүү гэж.   Арилжааны банкны үндсэн мөнгө олох аргачилал бол таны мөнгийг би сайхан хадгалы, хадгалуулсан мөнгийг чинь би хэрэглий хариуд нь жаахан мөнгө нэмж өгий, харин тэр мөнгийг чинь би өөр хүнд чамд өгсөнөөсөө арай (Монголын банкны системээр бол арай биш бүр хэт илүү) хүүтэйгээр зээлүүлий. Зөрүү ашгийг би авы гэсэн хялбар системтэй. Ухаандаа яахнуу муухайгаар хэлүүл хүний мөнгөөр Ашиг босгоно гэсэн үг. Хадгаламж эзэмшигч хадгалуулсан мөнгөө хэзээ мөдгүй авна гээд унж магад гээд хугацаатай хадгалуулуул жаахан илүү хүү нэмж бодно. Ухаандаа яахнуу хадгалуулахдаа тохирсон хугацаандаа мөнгөө буцааж авах эрхгүй тул тэр хугацаан дээр нь чөлөөтэй эргэлдүүлнэ. Энд мэдээж эрсдэл бий зээл авсан товарищ зээлээ төлөхгүй мурьчуул асуудал үүснэ шүүдээ. (манай Мянгаа ах шиг) Гэхдээ Монголд бол асуудалгүйдээ 2 сая хүн бүгд бие биенээ танина олдож л таарна, угаасаа зээл авах гэж бөөн асуудал ямар нэгэн өндөр үнэтэй зүйлээ туйлын бага үнээр үнэлүүлж барьцаанд тавихаас өөр аргагүй гэрээ хийдэг (зээлийн гэрээ) болохоор гайгүй дээ.

Энэхүү бизнесийн гол цөм нь мэдээж харилцагчийн итгэл дээр тогтдогт байгаа юм. Ухаандаа яахнуу та надад мундаг банк гэсэн итгэл төрүүлээд, энэ банк дампуураад миний хадгалуулсан мөнгө салхинд хийсчихгүй юм байна гэсэн үнэмшил төрүүлбэл би мөнгөө хадгалуулна мөн үү. Тэгээд банк маань гартаа тосыг арвин ихээр наана шүү дээ. Гэвч сүүлийн үед төрийн хайр ивээлээр энэ бизнес дэмжигдэж хадгаламж бүрийг даатгаад байгаа сурагтай. Айх юм ч алга дөө ер нь.

Шашин: Мөн л оршилын оронд онигоо яры:  Христосын сүмийн хамба лам дээр Coca Cola компанийн менежер очиж уулзаад.

Менежер: Хамба ламтаан та өглөө бүр мөргөлчидийн өмнө юу гэж хэлдэг вэ?  гэж

Хамба: Өглөө бүр бидэнд шинэ сүү, талх хайрладаг бурхандаа баярлалаа гэж хэлдэг

Менежер: Тэгүүл та сүү, талх гэдэг үгнийхээ оронд Coca cola гэж хэлдэг болооч таньд сар бүр 50.000$ өгий гэж. Ухаандаа яахнуу Өглөө бүр хамба лам мөргөлчдийн өмнө гараад Өглөө бүр бидэнд шинэ Coca Cola хайрладаг бурхандаа баярлалаа гэсэн сурталчилгааны үг хэлэх болох нь байшд. Гэтэл хамба гайхаад бодолхийлснээ туслахыгаа дуудан

Хамба лам:  Гүй ээ хөө нөгөө сүү болоод талхны 2 компанитай байгуулсан гэрээнээс нилээд илүү ашигтай санал ирлээ мөргөлийн үгээ солих болох нь дээ гэж.

Энэ шашин уу үгүй мөн зовлонгүй бизнесээ. Гол нь уг бизнесийн менежерүүд болох лам, хувиргууд бизнесийн мундаг авьяастай байх ёстой. Тухайлбал уран илтгэх чадвар, бас жаахан жүжиглэх чадвар, ер нь тэгээд хэрэглэгчийн сэтгэл зүй дээр гойд тоглодог байх хэрэгтэй. Энэ шинжүүд хэдий их сайн байна төдий чиний итгэлийн мөнгө хөврөнө шүү дээ. За даа би ч шашингүй Чөтгөр энэ сэдвээр өмнө нь нилээдгүй хөндөж байсан дөө ер нь. Зарим нэгэн уншигчид энэ сэдвээр уншаад эгдүүцдэг болтойн билээ.  Ухаандаа тэр эгдүүцэгчид угаасаа итгэгчид буюу шашинд орлогынхоо тодорхой хэсгийг тушаагчид байдаг. Товчоор хэлбэл уг бизнесийн үйлчлүүлэгчид бөгөөд гүн итгэлээ өгсөн байдаг тул харилцагчийнхаа талаар муу ам сонсох, унших, үзэх бүх бодохыг ч хүсэхээ байцан нөхөд байдаг боловуу. Энд би ганц үгийг хэлэх байна. Бурханаас мөнгө унаж ирэхийг итгэн хүлээх биш өөрөө тэмцэж олох л хэрэгтэй гэж. Бизнесийнхэн маань яахав дээ итгээл байх тусам татаасаа татаад л байна. Орлогын хувьд сүүлийн үед шууд бэлэн мөнгөн хэлбэрт шилжсэн байна лээ. Хуучин цагт юун бэлэн мөнгө өргөл барьц, тавгийн идээ будаа, золигт гаргах зүйлхэнээр (золигт гаргаад байхдаа яахавдээ одоо тэр нь маш их мөнгө байдаг дуулдана лээ) орлого олдог байсан гэнэм. Одоо бол СЭТГЭЛИЙН ХАНДИВ (бас их гоё нэр шүү), тогтсон үнэтэй бүтээгдэхүүнүүдээ (төрөл бүрийн гоё нэртэй номнууд бүгд тус тусын үнэтэй болсон байна лээ. Хийморийн сан 10.000₮, Баяннамсрай 5.000₮ гэх мэт гэх мэт) сайн борлуулж чадвал бизнес цэцэглээд байна шүүдээ. Гэхдээ энд миний хамгийн дургүй хүрээд байдаг зүйл нь зовлон дагаж итгэл гүнзгийрэхийн цагт хүний зовлонгоор мөнгө босгодог малнуудыг л үзэн ядах юм.

Энд сэдвээс хадуураад онигоо бичмээр гэнэт санагдав.

Нэгэн ертөнцийн эзний үнэнч шавь ойгоор шүгэлдэн зугаална. Гэтэл гэнэт хаа нэгтэйгээс баавгай гараад ирж. Баавгай ч залууг хөөж залуу ухаан мадаггүй зугтаж явахдаа зальбирсаар

Итгэгч: Эцэг минь энэ баавгайг Ертөнцийн эзэнд итгүүлж хайрла, намайг идэх гэж хөөж байгаа байвгайг өршөө гээ л мөргөсөөр зугтаж. Гэтэл гэнэт баавгай зогсчихож. Залуугын бодол баавгай ашгүй ертөнцийн эзэнд итгэждээ гэж бодоод зугтахаа болиод зогсож. Гэтэл баавгай хүний хэлээр

Баавгай: Надад ийм сайхан хоол өгсөн ертөнцийн эзэндээ баярлалаа АМЕН гэж мөргөөд залууг иджээ.

За бусад итгэлийн бизнесийн талаар дараа нь үргэлжлүүлэмз.

Үргэлжлэл бий.

1 хариу

  1. Бинес гэдэг үгний гол агуулга нь итгэл дээр суурилаж талууд бүгд хожих гэсэн санаа юм шүү дээ. Харамсалтай нь манайхан энэ үгийг нэг талд нь гаргаж ойлгоод бас хэт хэлбэр болгоод байдагт хамаг учир нь байгаамаа… Итгэл дээр суурилаагүй, итгэл дээр босож ирээгүй бизнес гэж байхгүй ээ. Харин итгэлийг удаан хадгалаж чадах эсэх дээр л манайхан маш буруу бодолтой явдаг гэж би хувьдаа боддог… БИЗНЕС+ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛ=2 ТАЛД АШИГ гэсэн алтан дүрмийг ягштал баримтлах хэрэгтэй дээ МОНГОЛЧУУДАА… Амжилт… Гоё сэдэв хөндсөн байшд…


Сэтгэгдлийн RSS TrackBack Identifier URI

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.