… үргэлжлэл
Зурхайч (зөн билигтэн лол): Оршилын оронд онигоо. Нэгэн сонин дээр гарсан зарлал.
Зөн билигтэн шалгаруулж ажилд авна. Цалин 6.000$. Хаяг: Зөн билигтэн бол мэдэж байгаа бизээ. Утас: 6 оронтой тоог тааж олоод залгана уу. гэжээ
Ийм зараар хэн ч тэр ажлын газрыг олоод очихгүй гэдэгт мөрийций. Харин цаадуул чинь үүнийг хэрхэн хөөрхөн тайлбарлах болоо. Бас л мундаг лекторууд шүү дээ. Тэдний аргачилал маш энгийн эхлээд хүнийг сэтгэл зүйн шоконд оруулна, айлгана, эмзэг сэдвийг нь хөндөнө тэгээд тэгээд тэгээд энэ асуудлаас гарах гарцыг ганцхан тэр л мэднэ гэж сайхан сэтгэлтэй хүн болж хувирна. Ухаандаа яахнуу тэнгэр бүрхээж юу юугүй газар тэнгэрийг нийлүүлэх гэж байгаад тэнгэр цэлмүүлэх тактикаар ажиллана. Таны ажил үйлс чинь бүтэмж муутай байна. Эсгүүл бие тэнхээ чинь тун тааруу байна тун удахгүй нүд аних нь байна. Ийм үгс сонссон хэн ч сэтгэл зүйн хувьд тонин болно биддээ? Арга мухардаад яавчина. Яг тэр моментод ах нь аниа нь аргалнааа болоо явчина. Бурханы аврал мэт. Төвөгтэйхэн асуудал дэвшүүлэх тусам “аргалах ханш” харилцан адилгүй гэж байгаа. Дээх нь маны багад нэг нисдэг тэрэг алга болов доо. Тэр цагт Монголд зурхайчид ид хүчээ авч байсан цаг. Улсын ерөнхийлөгч нь хүртэл дэргэдээ орон тооны үзмэрчтэй байсан юмдаг. Алга болсон онгоцыг онцгой байдлын албанаас илүүтэйгээр үзмэрч, мэргэч, төлөгчид голлон хайж алддын байна. Би санадын зурагтаар бараг бүгд л гараад үзэж (таамаг дэвшүүлж) алдлаа даа. Өө амьд сэрүүн энх тунх байна нэг нуурын эрэг дээр буусан байна. Хажуугаар нь хонь мал бэлчээд л их сайхан газар байна нтр гээд авч өглөө дөө. Ерөнхийлөгчийн үзмэрч хүртэл хол төөрсөн. Гэвч удалгүй онгоц Марз уулыг мөргөөд сөнсөн байсныг олсон юмдаг. Үзмэрчдийн хэн нь ч таагаагүй юмдаг миний санахаар. Одоо тэр нэвтрүүлгийг архиваас авч үзхиймсан. Зурагтаар давталтаар гаргуул тэд нүүрээ хаашаа хийнээ. Өмнөөс нь ичиж үхэх нь. Одоо тэдгээр нөхдүүд ичихгүй үндсэн ажлаа хийгээ л хүний итгэл тоглоод л явж байгаадаа. Ойрд зурагтаар Зөн билгийн тулаан гээд гараад байнаа. Тулаан нь бас юувдээ. Хэн сайхан худлаа ярихаараа тулалдаад байгаамуу хайшаа юм. Би нэг удаа тэвчин байж үзээд үхтэрээ нервтсэн юмдаг. Оросын шоу нэвтрүүлэг бол харин үзүүштэй “Шоу” байлээ. Манайхан ТВ шоуг хуулбарлахдаа шоу гэдэг утгыг нь ойлголгүй тулаан болгож хуулбарлаад онигоонд орж өгчийлээ. Нээрээ нэг үеээ бодуул Монголчууд мунхаг байдлаасаа салаа л байгаа нь сайшаалтай. Дээх нь нэг охин өөрөөсөө юу юугүй гал гаргаад байна гээд самуурч өгсиймдаг. Улсаас байр хүртэл өгсөн санагдана. Түүнийг нь нэгэн энгийн гал сөнөөгч энэ чинь ердийн шүдэнзний гал байна шдээ гэж хэлээд буруудаж ажлаасаа хүртэл халагдаж байсан цаг. Дээх нь ч гэждээ бараг л саяханы шахуу явдал. хөгжилтэй хөгжилтэй. Миний ард түмэн даан ч гэнэн итгэмтгий цайлган цагаан өр нимгэн тэнэгхэн юм шдээ. Одоо бөө удганууд ихээр төржийна гэсэн байхаа. Олны танил нөхөд (ихэвчлэн дуучид) бүгд л гэнэт бөө болсон гээ л ярихын. Бөө болоход тийм амархан болсон цаг ирсиймдагуудаа. Нөгөө харангийн Энхманлай, Энхманлайн хүү Оргил хүртэл бөө болсон гэнэлээ. Нэг гэрээс 2 хүн зэрэг бөө болох нь битгий хэл нэг хамтлагын 2 хүн (Харангын Энхманлай, Лхагваа) бөө болсон гээд бодохоор Миний Монгол баахан бөөтэй болсон юмдагуудаа. За олон бөө төрөөд улс орон минь тэр чигтээ ирээдүйгээ хараад алдаа гаргахгүй явуулч бас Монгол улсад өөр хаа ч байхгүй хурдацтай алдаагүй хөгжих боломж ирсиймдгуудаа. Ухаандаа Тавантолгойг хэрхэн яаж ашиглахуу гэж энэ 76 толгойгоо гашилгалгүй Монгол улсын бүх бөө нараа цуглуулж байгаа л асуух нь байшүүдээ. Майр амархан. Тэд мэднээ мэдэлгүй яахав. Ирээдүйг хардым чинь. Урьдчилж асуусан нь дээрээ тэхгүй бол цаадуул чинь өнгөрсөн хойно нь “Би өмнө нь мөн олон удаа анхааруулж хэлсэндээ ” гэж худлаа томрох дуртай хогнууд байгаан.
Сүлжээний бизнес: Ардчилсан нийгэм дэх социализмыг бүтээн босгогчид.
Тэдний яриагаар: Одоо үед ажил хийлгүйгээр мөнгө олох ганц арга нь сүлжээний бизнес юмшүү дээ гэж. Саяхан үүнтэй нилээдгүй төстэй бизнес нуран унаж төр хохиролыг нь барагдуулсан юмдаг. Хадгаламж зээлийн хоршоо. Одоо сонсохоос ч аймар. Пээ базарвайна аймар өндөр хүү амлаад өгсөн ч юмгүй шил шилээ даран дампууравдаа. Миний мэддэг нэг нөхөр хоршоо байгуулаад гэнэт мөнгөнд умбаад хүнээ байсан. Гүй бас их том байлаашдээ. Тэгээд хөөрөөл хөөрөөл. Эцэс сүүлд нь нилээн өндөр дээрээс унасандаа хөөрхий. Мааны бадмы хум. Сүлжээнийхэн үүнтэй уул шугамандаа авь адилхан. Та манай сүлжээнд оруул яг надтай адилхан АЛМААЗАН Эрдэнийн захирал болж АЛМААЗАН бөгж арван хэдэн хуруундаа зүүнэ шүү дээ гэж Монгол хүний амбиц, шунал 2 дээр нь тоглолт хийдэг нэг авгайг бид мэднэ. Хэтээсээ маниус ясны амбийцтай ард түмэн. Түүнийг нь мань сүлжээнийхэн андахгүй. Аймар аймар сэтэр бие биендээ өгнөө бас. Очир эрдэнийн захирал, алмаазан эрдэнийн захирал, Зэс захирал гээл лаг лаг гуншингуудтай баахан захиралууд. Тэр сүлжээнд орсон хүн эхлээд шууд ердийн захирал болдог байх. Дараа нь захирал гэдэг нэрнийх нь урд хачир нь нэмэгддэг болтойн билээ. Би нөгөө л үгээ хэлийдаа бас. Бид хүлээж горьдож мөргөж суух биш хөдөлмөрлүүл ирээдүй гэрэлтэй гэж.
Даатгал: Оршилын оронд онигоо. Даатгалын компанийн реклам. Та үхэхээс айх хэрэггүй. Таныг үхэхэд бид хохиролыг таньд 100% найдвайртай төлнө. Амь насны даатгал.
Уул нь их хөөрхөн бизнес байгаан. Мангар ашигтай ч гэж юүххэв. Маны үндсэн мэргэжил болох магадлалын онол дээр суурьласан бизнес. Үнэн азгүй нөхөр таарчихгүй л бол ашигтай эд. Гэнэтийн ослын даатгал гэж байнаа. Та хөл гараа хугалчихгүй л бол төлсөн даатгалын хураамж чинь компанийн 100 хувий ашиг болж үлдэнэ. Харин та хөлөө хугалчуул таньд ашигтай. хэ хэ
Монголчуудын хувьд Амны билигээс ашдын билиг гэсэн логиктой хүмүүст бол сурталчилгаа хийхэд их төвөгтэй байдаг болтойн билээ. Та машинд дайруулахаас айх хэрэггүй, газар хөдөлсөн ч та мөнгөтэй болно гэлтэй нь биш.
8 Сэтгэгдлүүд
Сэтгэгдлийн RSS TrackBack Identifier URI





minii naiz daatgaliin tuhai yasan boginohon bicheevee
mergen_l: mani chin chamaig estoi alj ogoh baih gej bodood huleegeed suugaad bailaa shdee
Itgel uuruu ih aguu l daa. Suuliin ued humuusiin setgel zuigeer geh uu za yor ni itgel unemshleer ni ih business hiij toglodog bolson ni yaah argagui unen yumaa. Ih saihan sedev hundjee. Amjilt husie. go go go
buu ihedwel neeree uls guren sunuhiin shinj gedeg gesen shuu.Bi bas 1 udaa hund mungu ugch aldchihaad manai neg tanidag egch neg buu deer ochoodhii geed ochood munguu awch chadahni uu gej uzuulsen yum bna shuu, tegsen yasan bh ni chadahgui nohoin zamaar orson bna gesen getel 7 ch honoogui bugdiig ni erguulj awsan bnashdee suhbaatar duurgiin tsagdaagiin tuslamjtaigaar iim l yum bolson yum daa. Iim l yum bolsn yum l daa.
Хүн хэлээд байхаддаа. Яах гэж тэгж мөнгөө алдчихаад дээр нь бөөд мөнгө төлж нэмж шатжийдийн бэ.
Онигоо: Нэг ядуу гар ганц шавар бурхантай юм гэнэ. Нөгөө бурхандаа өдөр шөнөгүй мөргөж маш их мөнгөтэй болохыг гуйдаг байж гэнэ. Хэдэн жил ч тэгж мөргөсөн юм бүү мэд. Тэгсэн харин нэг өдөр өнөө бурхан хөдөлжийнэ гэнэ шүү. Мань эр ч бөөн баяр:
- Бурхан минь надад мөнгө хайрла. гээд л духаараа шал мөргөөл гуйж гарав. Бурхан баахан уурлаж:
- Муу тэнэг амьтан. Чи ядаж сугалаа сугалаач ээ…
shashin, uzmerch, buu gazar avch bgaa ni niigmniin uhamsar doroitoj baigaagiin shinj bhdaa
Niiigmiiin onts bulan tohoi bvrees ni harj bn da minii naiz…tegeed tsaash ni bicheed bgaarai amjilt hvsie.
Daatgaliin talaar gevel yostoi uneen. sayaxan sariin zaitai 2 mashintai murgulduvuu!!!. Yaxav 2uulaa nuguu etgeediin buuruu baisan. Nuguu 2 n yadaj bxad daatgalgyi. Bi xudalaa ch gsn xamgiin baga tarifaar n daatguulsan az bolj. Tged daatgalaa duudsan chn tom tom um yarisan jaaxan batsaanuud. Yarij bgaa yum n ta 2 oorsdoo zoxitschuul amarshdee. manaixaar damjval naad zax n 10 xonog yavdiin ntr geel. xen tegj ajlaa aldan aldan yavaxav dee. Tegsenee xamgiin shog n daatguulsan nadtai ayrixgyi xernee nuguu buruutai etgeediin tarxiin ugaaj ucgh bnaa. Ta ene xuntei zoxitschuul tand amar ntr geel. Zoxitsgyi bol bol manaix daatguulagchaa xoxirolgyi bolgono daraa n taniig shuuxdej mungu avna ntr geel xoorxiig setgeliin shokod oruudlag bgan daa. Nuguux n yaxav shuux muux sonsood sunsee zailtal aigaad nadaas chn egeetei l murgux n xolgyi guilaa. xogiin novsh bsan bol amandaa orsonoo xeleed xutsaj bxad bolxiin bna lee. Bi ch texeer n uruvduud gexiimuu daa oiroltsoogoor xeleed mungu avsan. etses tn bux um duusaad ooroo xoxirood uldsen dee.daatgal gej yag buren utgaaraa ajildagyii um bna lee. baruund bol shal uur sh dee. tsoo shine benz achix gej bgaad gadna n sev suulgachixsan chn l 100 % tolood oyutan duug min bayarluulsiin bna lee