Өчигдөр бүхэн түүх болдог.
Өөрийнхөө туулж өнгөрүүлсөн Өчигдөрүүдийг Retro маягаар дурсмаар санагдлаа. Сайхан байж.
Чулуун зэвсгийн үе
Би чинь бүүр чулуун зэвсгийн үед амьдарч байлаа шүү дээ.
Чулуун зэвсгийн үед амьдарч бүр Чулуун зэвсгийн дайнд хүртэл оролцож явлаа. Одоо бодохнээ энэ нь миний амьдралдаа үзэх нь битгий хэл гар бие оролцож байсан эхний бөгөөд сүүлийн дайн байж мэднэ. Чулуун байлдаан гэж нэрлэгддэг энэ байлдаан нь жинхэнэ дайны шинжтэй байсан юм. Ангийн тэмцэл гэдэг шиг. Нэг талд нь угсармал байшингийн хүүхдүүд нөгөө тал нь Gee (гэр хорооллынхон) хорооллынхон. Би байшингийн талынх. Манайх тэр үед байшинд амьдарч байсан болохоор тэр.
Миний бие ойролцоогоор бараг 3 жилийн турш байлдаанд оролцсон. Байлдах байлдахдаа дайны тэргүүн эгнээнд явж ирсэн байдаг. Гэхдээ нэг ч удаа суманд (чулуунд) оногдоогүйг бодоход би овоо дайчин байсан шиг байгаам. Сайн дайчин ч юу байхав дээ азтай л байсан хэрэг.
Чулуун байлдаан ихээхэн зохион байгуулалтай болдог байж. Байлдааны тактикын талаар төлөвлөнө, ярилцана бүр хаана байлдах байршилаа хүртэл тохироно. Сурагчдын амралтаар зөвхөн байлдаантай сериал кино үзүүлдэг байсантай холбоотой ч байж мэднэ. Нохойтой 4 танкчин, км бүрт, хаврын 17 учрал нтр гээ л. Тэндээс л их юм сурна шүү дээ. Тулааныг 18 цагаас эхлэнэ гэж тохиролцсон бол яг 18 цагтаа л эхэлдэг байлаа. Муусайн Япончууд шиг “Зарлаагүй дайн” хийнэ гэж оогт байхгүй. Дайны бус үед эвийн гэрээтэй. Дайснууд өдрийн цагт нэг ангийн найзууд байсан юм. Ухаандаа яахнуу “Дайсантайгаа” мөр зэрэгцэн сууна. Гэхдээ бид 18 цагаас хойш маргааш өглөө сургууль дээрээ уулзталаа өстөн дайснууд байна. Яаж тэгж хувирч чаддаг байсын бол?
Тасганы овоо анх бүтэн уул байгаад зам гаргахаар уулыг голоор нь сэтэлсэн нь нөхцөл байдлыг хурцатгаж дайн ширүүсэх орчин, нөхцөлийг бүрдүүлсэн гэж би одоо боддог юм. Талууд сэтэлсэн уулын 2 талд гарч байгаад л байлдана шүү дээ. Өмнө нь байшингийн талынхан байрлалын хувьд ашиггүй байрлалд байдаг байлаа. Дандаа доороос дээшээ өгсөж байлдана. Ухрахад ард талд нь гол (ногоон нуур), машин зам гээ л . Уул сэтэлсэнээр талууд эрх тэгш байрлалтай болсон хэрэг. Дундаа 20 орчим метрийн зайтай 2 талаас эхлээд бие биенээ доромжилсон үг шидэлцэж эхлэнэ. Speaker бол мэдээж Атаманууд. Мань мэтийн мангар бацаанууд нь хурдан ярьж дуусаасай, гялс байлдаж эхлэхиймсан гэж бодно. Бас болоогүй ээ окоовонд сууна. Зам сэтлэхэд гарсан сул шороог ухаж бид окоов бэлддэг байлаа.
Зайлуул манай талынх хамгийн ихээр хохирол амсдаг байж одоо бодоход. Дайны талбарын ойролцоох байшингийн цонхнууд будаа болий шүү дээ. Одоогийн Баянбүрдийн хойд замаар байлдааны үеэр машин барагтай бол өнгөрөхгүй. Хэрэвээ одоо байлдаан болоод тэр зам түгжирч таарвал ….,
Төмөр зэвсгийн үе.
Бүтээн байгуулалтын жилүүд байсан болоод ч тэрүү манай эргэн тойронд баригдаж буй барилгууд битүү. Одоо цаг шиг биш харуул хамгаалалт барагтай бол байхгүй, хашаа хаалга ч байхгүй шүү дээ. Бид барилга дээрээс хэрэгтэй зүйлсээ чөлөөтэй авч болохоор байлаа. Бидэнд шинэ зэвсэг хэрэгтэй боллоо. Ухаандаа яахнуу цаг хугацаа өнгөрч хөгжил явагдах нь байшд.
Электрод төмрийг голоор нь нугалаад шидэхэд чулуунуус илүү хүчтэй зэвсэг болно гэж байранд амьдардаг хүүхдүүд анх сэтгэсэн байгаам. Дайсанд учруулах хор хөнөөлийн хувьд чулуунаас хамаагүй илүү. Оногдогсодын толгойг бол хагалах биш яраад хаячихдаг гэж яригддаг байлаа. Бид (бид ч юу байхав манай тал) шинэ зэвсэг байлдаанд ашиглаж эхэлсэн нь тэр. Энэ үеээс эхлэн төр засаг байлдаанд оролцож эхэлсэн байдаг. Тухайн цагийн хэллэгээр “Зөгий” нэртэй шар УАЗ 469 машинтай цагдаа нар ирж байлдааныг зогсоохыг шаардаж цагаан хоолойгоор ухуулга хийнэ. Байлдаанд гол рольтой оролцогсодыг баривчилна. Тэгж баригдагсадын талаар маргааш нь үлгэр домог шиг л зүйл яригдана шүү дээ. Танай талаас хэн баригдсан бэ? манай талаас “шөвөг” Төмөрөө ах ачигдсан нтр гээ л . “Шөвөг” Төмөрөө ах үзэгдэж харагдахгүй удах тусмаа нэр хүнд нь өснө. Өөрсдийн зохиосон үлгэр домогоо улам баяжуулсаар тэр ахын нэр шөвгөөс эхлээд Балиус, ЗААЗУУР болтолоо өснө. Тэгээ л шууд АТАМАН шүү дээ.
Сүүлд сураг сонсохнээ баригдсан нөхдүүдээр шөнөжин цагдаагийн газрын шал угаалгадаг байсым билээ. Тэгээд өглөө нь явуулахдаа ахиж байлдахгүй гэсэн ам өчгийг нь гэрчийн этгүүдийн хамт буюу Эцэг эх, багшийг нь байлцуулан аваад гаргадаг байсан гэдэг. Хүнд гаруудад оногдуулах шийтгэлийг сургуулийн багш нарын зөвлөлийн хуралаар тогтооно. Шийтгэлийн хэлбэрийг хөнгөнөөс нь хүндрүү нь жагсааж үзвэл .
- Хатуу сануулах
- Анги доош Улираах
- Сургуулиас хөөх
- 25 дугаар тусгай сургуульруу явуулах (цөллөг юмдагуудаа)
4 Сэтгэгдлүүд
Сэтгэгдлийн RSS TrackBack Identifier URI






kkk. and mini chi tegehed heden oniih yumbdee.
jinhene er zorigoo shalgadag bsiimdguudaa.
ali ch uyed haana chig l er yum bolohooroo bailddag bhoo. ssuulii uyiin huuhduud uur orchind uur zevsegeer er zorigoo shalgadag l bhdaa
baga nas sanaand orchihloo
xe xe saihan dursamj bna shu. 90 heden onii uned tasganii ovoo gej saihan baildaanii talbar bsiin. Barilgaas gagnuuriin electrod tomor hulgailj Gandangiinhantai baildah zevsegee belddeg baij bilee. xe xe za teged daisang amidaar ni barij avbal bugduuree niilj bgaad hohoi shig zoddog doo wha wha. aan tiin bas boloogu nuguu zevsegee hulguilj bgaad barilgiin manaachid buudaalan baij huliiin hurdnaar zugtaana shuu dee xa xa.
xexe just started following!