Надад тамхинаас гарах 7 шалтгаан хэрэгтэй

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал Улаан шаргал үүрийн туяаг хармааргүй санагдвал Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол Харь гаригийн хүлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал Хэн [...]

Бодол дундах амьдрал

Урд шөнө хар дарж зүүдэллээ Урт гар намайг зовооно Хэлэх үгийг минь боогдуулж Харах нүдийг халхалнаа гэж нэг дуу байдагаа даа. Зүүд: Энэ бол бодит үйл явдал биш бодол юм. Бодол гэхээр хийсвэр л байж таарна. Тэхээр бодитоор хийж хэрэгжүүлэх боломжгүй зүйлүүдээ бодолдоо бий болгох нь хүмүүнд олгогдсон бас л нэг боломж юм. Жишээ нь би нисэж чадахгүй. [...]

Ганцаардал

Би ганцаараа байх дуртай. Яагаад гэж үү? Ганцаараа байсаар байгаад түүндээ дасчихаж. Дасах ч юу байхав дээ бүүр уусчихсан байна. 2000 оноос 2003 он хүртэл яг ганцаараа нэг хэсэг хүний нутагт амьдарлаа. Эхэндээ ч сонирхолтой байлаа. Дунд хэсэгтээ ганцаардлын галзуурал гэдэг өвчин туслаа. Сүүлрүүгээ элийрэлд автаж эхэлсэн. Энэ үед миний амьдарлын “Зуунаас ч урт өдрүүд” [...]

Үстэй ба Үсгүй

Би ер ганцаараа байх дуртай. Альвааг эргэцүүлж бодох дуртай. Өмнөх дурсамжаасаа өнөөдөр гарсан өөрчлөлтийг олж харах дуртай. Буруу ч байж магадгүй ч өөрийн гэсэн дүгнэлт, гаргалгааг гаргах дуртай. Сүүлийн 7 жилийн турш урт үстэй амьдралыг өнгөрүүлжээ. Өнгөрсөн 7 жилийн турш урт үс миний имидж байлаа гэхүүдээ. Зарим нэг хүний хэлснээр урт үс нь намайг тодорхойлох [...]

Follow

Get every new post delivered to your Inbox.